Элон Маск ба OpenAI-н тэмцэл
Маскийн шүүхийн зарга
Элон Маск болон түүний xAI стартап компаниас 2024 оны 3 сард OpenAI-ийг шүүхэд өгсөн ч заргаа буцаан татсан юм. Тэгвэл энэ удаад OpenAI-г олон нийтэд нээлттэй компани болохоос сэргийлж, урьдчилсан хориг тавих хүсэлтийг холбооны шүүхэд гаргажээ.
Тэрээр OpenAI-ийг хөрөнгө оруулагчдад өрсөлдөгч компанид хөрөнгө оруулахгүй байхыг шаардаж, xAI зэрэг шинэ стартапуудыг хөрөнгө оруулалт татах боломжгүй болгосон гэж үзэж байна.
Microsoft ба OpenAI-ийн ноёрхол
OpenAI 2015 онд ашгийн бус байгууллагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд 2019 онд хязгаарлагдмал хувьцаат компани болсон юм.
Microsoft компани OpenAI-д ойролцоогоор 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулснаар 2023.10 сард 157 тэрбум ам.долларын үнэлгээтэй болоод байна.
Тус компанийн эсрэг Google, Anthropic, Маскийн xAI зэрэг стартапууд өрсөлдөж байгаа ба генератив AI-ийн зах зээл ирэх арван жилд 1 их наяд ам.долларын орлого олно гэсэн таамаглал байгаа юм.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй