Super Micro Computer (SMCI): Аудитын шалгалтын дараа хувьцааны ханш огцом өслөө
Super Micro Computer (SMCI) компанийн хувьцааны үнэ өчигдөр 28%-иар өссөн байна. Тус компани санхүүгийн тайланг буруу мэдээллэсэн асуудалтай байсан бөгөөд үйл ажиллагаанд шалгалт хийж үзэхэд ямар нэгэн асуудал илэрсэнгүй.
Үүний зэрэгцээ санхүү хариуцсан шинэ захирал хайж байгаа ажээ.
8-р сард Hindenburg Research-ээс гаргасан тайланд Super Micro-г "санхүүгийн тайланд залилан хийсэн" гэж буруутгаж байв. Үүний дараа компани жил тутмын тайлангаа гаргахаа хойшлуулж, 10-р сард аудитын компани болох Ernst & Young санхүүгийн тайлантай холбоотойгоор компанитай хамтарч ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн.
Хувьцааны гүйцэтгэл
- 11-р сарын 15-нд 52 долоо хоногийн хамгийн доод түвшинд хүрсэн SMCI-ийн хувьцаа одоогоор 100%-иар өсөөд байна.
- Жилийн эхнээс хойш хувьцааны үнэ 39%-ийн өсөлттэй байгаа нь компани хиймэл оюун ухаан болон AI серверүүдийн технологийн салбарт амжилттай байр сууриа хадгалж байгааг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй