АНУ BRICS-н улс орнуудад 100% тариф ногдуулж магадгүй
Хэрэв BRICS-н улс орнууд АНУ-ын долларыг сулруулах үйлдэл хийх тохиолдолд 9 улсад 100%-ийн тариф ногдуулна гэж мэдэгдэв.
BRICS холбооны улсуудад Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк, Египет, Этиоп, Иран, Нэгдсэн Арабын Эмират багтдаг.
Долларын ноёрхлын асуудал
- АНУ-ын доллар дэлхийн хамгийн их ашиглагддаг валют бөгөөд дэлхийн валютын нөөцийн ойролцоогоор 58%-ийг бүрдүүлдэг. Мөн нефть зэрэг томоохон түүхий эдийг худалдаалахад ихэвчлэн доллар ашиглагддаг.
- Гэвч BRICS-ийн эдийн засгийн өсөлт болон холбооны гишүүдийн доллараас салан тусгаарлах хүсэл нь АНУ-ын долларын ноёрхлыг аюулд оруулж байна.
Трамп үүний хариуд
Өөрийн Truth Social хуудсаар дамжуулан, эдгээр орнуудыг шинэ BRICS валют үүсгэх эсвэл долларыг орлох бусад валютыг дэмжихгүй гэсэн амлалт өгөхийг шаардаж, үгүй бол 100%-ийн тариф ногдуулна гэдгийг анхааруулжээ. Мөн эдгээр улсууд АНУ-ын эдийн засагт бараа борлуулах боломжоо алдах магадлалтайг сануулсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй