Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Meituan компанийн цэвэр ашиг 3 нугарлаа

Meituan компанийн цэвэр ашиг 3 нугарлаа

Meituan компанийн цэвэр ашиг 3 нугарлаа

Хятад улсын хоол хүргэлтийн үйлчилгээгээр тэргүүлэгч "Meituan" компанийн цэвэр ашиг 9-р сарын эцэст гурав дахин өсч, 12.9 тэрбум юаньд хүрчээ. Мөн компанийн орлого 22%-иар өсөж, 93.6 тэрбум юань буюу 12.9 тэрбум ам.доллар болсон байна. Хятад улс эдийн засгаа дэмжих зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд аялал жуулчлал болон цахим худалдааны салбар харьцангуй өсөлттэй байгааг энэхүү тайлан харуулж байна.

"Алтан долоо хоногийн баяр"-ын үеэр зочид буудал болон хоол хүргэлтийн үйлчилгээний эрэлт өндөр байсан нь хэрэглэгчдийн зарцуулалт эргэн сэргэж байгааг харуулсан гэж "Meituan" компанийн Санхүү хариуцсан захирал онцолсон юм.

Харин эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал нь "Meituan"-ийн өрсөлдөгчид болох "Alibaba", "Tencent" зэрэг компаниудын ашигт сөргөөр нөлөөлжээ.

"Meituan" компанийн олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа эрчимтэй тэлж буй явдал нь өрсөлдөгчдөө давж гарахад гол түлхэц болсон байна. Тухайлбал, тус компанийн "Keeta" аппликейшн Хонконгоос гадна Саудын Арабт үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Мөн цаашдаа Европ, Зүүн Өмнөд Азийн зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх зорилготой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.