АНУ-ын SEC-н дараагийн даргаар Paul Altkins-г нэр дэвшүүллээ
Donald Trump өчигдөр криптовалютыг дэмжигч Paul Altkins-г Үнэт цаас биржийн хорооны (SEC) даргаар томилох санал гаргаснаа мэдэгдлээ.
Тэрээр хөрөнгө оруулагчдын хэрэгцээнд нийцсэн, капиталын зах зээлийг хөгжүүлэх боломж олгосон хүчирхэг, шинэлэг системд итгэдэг. Мөн дижитал хөрөнгө болон бусад технологийн инновацууд Америкийг урьд өмнөхөөс илүү агуу болгоход чухал үүрэгтэй гэдгийг ухамсарладаг гэж Trump өөрийн Truth Social платформ дээр бичжээ.
SEC нь АНУ-ын үнэт цаасны зах зээл болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулдаг гол байгууллага юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй