Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Jerome Powell болон DealBook уулзалтын эргэн тойронд

Jerome Powell болон DealBook уулзалтын эргэн тойронд

Jerome Powell болон DealBook уулзалтын эргэн тойронд

New York хотноо зохион байгуулагдсан New York Times DealBook дээд хэмжээний уулзалтын үеэр хэд хэдэн зүйлс яригдаад байна.

Холбооны Нөөцийн Сангийн дарга Jerome Powell Trump-н шинэ засаг захиргааны үед төв банкны бие даасан байдал алдагдахгүй гэж үзэж байна. Тэрээр Конгрессын аль аль намын зүгээс төв банкны улс төрөөс ангид байдалд өргөн дэмжлэгтэйг онцолж, төв банкны шийдвэрүүд Америкчуудын нийтлэг сайн сайхны төлөө байдаг гэж тодорхойлжээ.

Powell мөн ойрын хугацаанд хүүгийн түвшнийг бууруулах талаар болгоомжтой байр суурь баримталж байгаа бөгөөд АНУ-ын эдийн засгийн хүчирхэг байдал Холбооны Нөөцийн Санд уян хатан бодлого хэрэгжүүлэх боломж олгож байгааг дурдсан байна.

  • Холбооны Нөөцийн Сан хоёр долоо хоногийн дараа хүүгийн түвшний талаар шийдвэр гаргана. Зах зээлийн хүлээлтээр хүүгийн түвшнийг 0.25%-иар бууруулах магадлал 75% байна.

Холбооны Нөөцийн Сан ирэх оны эхний саруудад илүү олон удаа хүүг бууруулах боломжтой гэж үзэж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.