Биткойн бол алтны өрсөлдөгч
Биткойн 99,000 ам.долларын босгыг давж, ХНС-ийн дарга Жером Пауэллийн тус криптовалютыг алттай харьцуулсан үгнээс үүдэн үнэ нь огцом өслөө
Пауэлл Нью-Йорк Таймсын DealBook дээд хэмжээний уулзалт дээр үг хэлэхдээ Биткойныг функциональ валют гэхээсээ илүүтэйгээр алттай адил чухал хөрөнгө гэж тодорхойлсон байна.
Пауэлл хэлэхдээ:
“Биткойн бол алт шиг л зүйл, гэхдээ виртуал хэлбэртэй. Хүмүүс үүнийг төлбөрийн хэрэгсэл эсвэл үнэ цэнийг хадгалагч гэж ашиглахгүй байна. Энэ нь маш өндөр хэлбэлзэлтэй. Ам.долларын өрсөлдөгч гэхээсээ илүү алтны өрсөлдөгч гэж үзэх нь зүйтэй”
Уг үйл явдлын дараа Биткойны үнэ хурдтай өсч, 94,700 ам.доллараас 99,200 ам.долларт хүрлээ. Биткойн өнгөрсөн 11-р сард 99,768 ам.долларын дээд цэгт хүрсэн юм. Жером Пауэллийн Биткойны талаар хэлсэн үг нь дижитал хөрөнгөөр дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих талаар санхүүгийн байгууллага, төр засгийн анхаарал улам нэмэгдэж буйг харуулсан чухал үйл явдал байлаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй