АНУ-ын индексүүд бүгд ALL TIME HIGH
АНУ-ын гол индексүүд болох S&P 500, Nasdaq, Dow Jones индексүүд өчигдөр бүх цаг үеийн дээд ханшаа шинэчилж, технологийн салбарын хувьцаануудын өсөлтөөр тэргүүлэв.
- S&P 500: 0.61%-иар өсөж, 6,086 ам.долларт
- Nasdaq Composite: 1.3%-иар өсөж, 19,735 ам.долларт
- Dow Jones Industrial Average: 308-аар нэмэгдэж, 45,014 ам.долларт хүрэв. Dow анх удаа 45,000 ам.долларыг давлаа.
Эдийн засгийн хувьд хөдөлмөрийн зах зээлийн шинэ мэдээлэл хүлээгдэж байгаа бөгөөд Dow Jones-ийн тооцоогоор 11-р сард 214,000 ажлын байр нэмэгдсэн байх магадлалтай гэж үзэж байна. Гэсэн хэдий ч ADP-ийн тайлан хувийн секторын ажлын байр таамгаас доогуур буюу 146,000-аар нэмэгдсэн.
Холбооны Нөөцийн Сангийн дарга Жером Пауэлл эдийн засаг хангалттай хүчирхэг байгаа тул хүүг аажмаар бууруулах боломжтой гэж онцолж, хөдөлмөрийн зах зээлийн сайжралт болон инфляц хурдацтай нэмэгдэж байгаа талаар бодлогын шийдвэрт анхаарах шаардлагатайг дурджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй