GameStop-ийн хувьцаа огцом өсөлт үзүүлэв
GameStop-ийн хувьцааны үнэ пүрэв гарагт Кейт Гилл хэмээх алдартай "меме хувьцааны" нөлөөлөгчийн нууцлаг постын дараа огцом өсөв. Тэрээр X платформд 2006 оны Time сэтгүүлийн хавтсыг санагдуулам зураг нийтэлсэн нь хувьцааны үнэ $30.87 хүртэл өсөхөд хүргэж, өдрийн эцэст 6%-ийн өсөлттэй хаагдав.
Кейт Гилл нь YouTube-д "Roaring Kitty", Reddit-ийн WallStreetBets платформ дээр "DeepF***ingValue" нэрээр алдаршсан бөгөөд 2021 оны 1-р сард GameStop-ийн хувьцааг 1,600%-иар өсгөсөн "Reddit Rally"-ийн голлох дүрүүдийн нэг байв. Тэрээр жижиг хөрөнгө оруулагчдын дэмжлэгийг татаж, хедж сангуудад хохирол учруулсан түүхтэй.
Interactive Brokers-ийн ахлах стратегич Стив Сосникийн хэлснээр, GameStop-ийн хувьцааны үнийн өсөлт болон бууралт нь тодорхой хэв маягийг бий болгосон. Үүнд, хувьцааны үнэ өссөний дараа буурч эхлэхэд "Roaring Kitty" хэмээх Гиллийн нөлөөлөлтэй пост гарч, үнэ дахин өсөх хандлага ажиглагджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй