Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятадын инфляц хүлээлтээс доогуур гарлаа

Хятадын инфляц хүлээлтээс доогуур гарлаа

Хятадын инфляц хүлээлтээс доогуур гарлаа

11-р сард хэрэглээний үнийн индекс (CPI) өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2%-иар өсжээ. Энэ нь шинжээчдийн 0.5%-ийн өсөлт хүлээсэн таамгаас доогуур үзүүлэлт байв. Харин 10-р сард уг өсөлт 0.3% байсан юм.

Үйлдвэрлэлийн үнийн индекс (PPI) 11-р сард 2.5%-иар буурсан нь дараалан 26 дахь сардаа уналттай байгааг харуулж байна

Дотоодын эрэлт ба дефляцийн асуудал
Инфляцийн үзүүлэлтүүд Хятадын дотоодын эрэлт сул, бөөний түвшний дефляци үргэлжилсээр байгааг илтгэж байна. Хэдийгээр Бээжингийн зүгээс 9-р сараас хойш хүүгийн хөнгөлөлт, хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжих арга хэмжээ авсан ч эдгээр нь инфляцийг сэргээж чадаагүй байна.

Үүний зэрэгцээ Хятадын эдийн засгийн зарим үзүүлэлт сэргэлтийн шинжтэй байна. Тухайлбал, 10-р сард жижиглэн худалдааны борлуулалт шинжээчдийн таамгийг давсан өсөлт үзүүлсэн бол үйлдвэрлэлийн салбар дараалан хоёр сар өсөлттэй гарчээ. Хятадын удирдагчид ирэх жил буюу 2025 оны эдийн засгийн зорилго, арга хэмжээг тодорхойлохоор төвийн эдийн засгийн ажлын хуралдаанд энэ долоо хоногт хуралдана.

Хятадын инфляци сул хэвээр байгаа нь эдийн засгийн сэргэлт удаашралтай байгааг харуулж байна. Хэдийгээр эдийн засгийн зарим үзүүлэлт өсөлттэй байгаа ч АНУ-Хятадын худалдааны бодлого, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрсдэл зэрэг нь эдийн засгийн цаашдын өсөлтөд саад болох магадлалтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.