ОХУ-ын Думын гишүүн Антон Ткачёв биткойны нөөц үүсгэх санал гаргав.
ОХУ-ын Думын гишүүн Антон Ткачёв санхүүгийн тогтвортой байдлаа сайжруулахын тулд биткойны нөөц үүсгэх саналыг Сангийн сайд Антон Силуановт албан ёсоор хүргүүлжээ. ОХУ-ын Думын гишүүн Антон Ткачёв биткойны нөөц үүсгэх санал гаргав.
ОХУ-ын Думын гишүүн Антон Ткачёв санхүүгийн тогтвортой байдлаа сайжруулахын тулд биткойны нөөц үүсгэх саналыг Сангийн сайд Антон Силуановт албан ёсоор хүргүүлжээ.
Яагаад Биткойны нөөц хэрэгтэй вэ?
Тэрээр уламжлалт валютууд болох ам.доллар, евро, юань зэрэг нь инфляц, олон улсын хоригт өртөх магадлалтай учраас биткойны стратегийн нөөц үүсгэх нь аливаа улсын нөлөөнд автахгүй, бие даасан хөрөнгө болж чадна гэж үзэж байна.
Тэгвэл ОХУ криптовалютын зохицуулалтаа зөөлрүүлэх үү?
- Ерөнхийлөгч Владимир Путин биткойныг хэн ч хориглох боломжгүй, цаашид хөгжих болно гэж мэдэгдсэний дараа биткойны үнэ 100,000 ам.долларт хүрч, сар орчмын хугацаанд 95,000 ам.долларын орчимд хэлбэлзсэн.
- ОХУ криптовалютын татварын шинэчлэлийг хийж, гүйлгээнээс НӨАТ авахгүй болсон. Харин ашигт нь 15%-ийн хувь хүний орлогын албан татвар ногдуулж байгаа нь үнэт цаасны татвартай ижил юм.
Бусад орны жишиг
- АНУ: Пенсильвани мужид улсын сангийн 10%-ийг биткойнд хуваарилах хуулийн төслийг танилцуулсан.
- Эль Сальвадор: 2021 онд биткойны стратегийн нөөц үүсгэсэн анхны улс бөгөөд 554 сая амдолларын үнэлгээтэй биткойн эзэмшиж, ашиг нь хэмжээ 120%-д хүрсэн байна.
ОХУ-ын биткойны нөөцтэй болох санаачилга нь улс орнуудын санхүүгийн тогтвортой байдлыг хангах нэгэн гарц болох магадлалтай байна.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй