БНХАУ зөөлөн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ.
Хятадын эрх баригчид ирэх онд эдийн засгаа дэмжих илүү идэвхтэй арга хэмжээ авахаа зарласнаар хөрөнгийн зах зээл нь сэргэлээ.
Тодруулбал, Хонгконгийн Hang Seng индекс (HSI) 3%-иар өсөж, Хятадын томоохон компаниудын хувьцааны үнэ нэмэгдэв.
Мөн Хятадын CSI 300 индекс 1%-иас дээш өссөн бол Alibaba (BABA), PDD Holdings (PDD), JD.com (JD) зэрэг цахим худалдааны аваргуудын хувьцааны үнэ 9%-иас дээш өсөлттэй гарчээ.
Дээрх мэдэгдэл нь тус улс илүү зөөлөн мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг илтгэж байна.
Хамгийн сүүлд БНХАУ сул мөнгөний бодлогыг 2009-2010 онд хэрэгжүүлж байсан юм.
Goldman Sachs-ийн Хятадын ахлах эдийн засагч Хүй Шань “Энэ шийдвэр нь илүү хүчтэй арга хэмжээ авах дохиог өгч байна. Ирэх оны эхээр бодит хэрэглээг дэмжих нэмэлт арга хэмжээнүүдийг зарлана гэж таамаглаж байна” гэжээ.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй