Google-ийн хувьцаа өсөв: Quantum Computing-д шинэ эрин эхэллээ
Google-ийн хувьцаа Мягмар гарагт 5%-иар өссөн бөгөөд энэ нь тус компанийн шинэ Willow нэртэй чипийг танилцуулсантай холбоотой. Энэхүү чип нь quantum computing-ийн салбарт томоохон дэвшил авчирсан гэж үзэж байна.
Шинэ чип нь уламжлалт супер компьютерээр 10 септиллион (10^24) жил шаардагдах тооцооллыг ердөө 5 минутын дотор хийх чадвартай.Энэхүү шинэчлэл нь quantum computing-ийн салбарын гол саадыг шийдсэн гэж Google мэдэгдсэн.
Бусад компаниудын өрсөлдөөн: Quantum computing-ийн хөгжүүлэлтэд Google-оос гадна IBM, Intel, Amazon, Microsoft, Honeywell зэрэг томоохон компаниуд оролцож байна. IBM нь энэ чиглэлээр 1980-аад оноос хойш судалгаа хийж байгаа юм.
Quantum computing нь ирээдүйд уламжлалт компьютерыг бүрэн орлох боломжтой гэж үзэж байгаа тул энэхүү салбарт хийгдэж буй ахиц нь технологийн зах зээлийг бүхэлд нь өөрчлөх боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй