Broadcom (AVGO) хувьцааны үнэ огцом өсөв.
Broadcom-ийн хувьцааны үнэ 24%-иар өсөж, жилийн дүнгээр 98%-ийн өсөлттэй гарлаа. Ингэснээр тус компанийн хувьцааны үнэ $221 хүрч, зах зээлийн үнэлгээ нь $1 их наяд давсан юм. Энэхүү өсөлт нь тус компанийн хиймэл оюун ухааны (AI) зах зээл дэх томоохон боломжийг онцолсон улирлын тайлангийн дараа гараад байна.
Broadcom мөн AI чип хөгжүүлэлтийн шатанд байгаа хоёр шинэ хэрэглэгч нэмсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр эдгээр шинэ хэрэглэгчид нь OpenAI болон Apple байх магадлалтай гэжээ.
Apple, OpenAI-ийн хамтын ажиллагаа
Apple Broadcom-тай хамтран AI серверийн чип хөгжүүлж байгаа талаар мэдээлэл гарсан бөгөөд энэ нь Nvidia-ийн график процессоруудаас (GPUs) хамаарлыг бууруулж, зардлыг багасгах зорилготой гэж үзэж байна. Мөн OpenAI Broadcom-тай ижил төстэй зорилгоор хамтарч ажиллаж байгаа талаар мэдээлэл гарчээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй