2024 оны дэлхийн хөрөнгийн зах зээлийн онцлох үйл явдлууд
2024 онд дэлхийн хөрөнгийн зах зээлд криптовалют, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч зэрэг салбаруудын хөгжил гол хөшүүрэг болсноор Bitcoin 108,000 ам.долларт хүрч бүх цаг үеийн дээд ханшаа тогтоолоо. Мөн Donald Trump дэлхийн онцлох хүнээр шалгарч, хөрөнгийн зах зээлийн гол үйл явдлуудын анхаарлын төвд байв.
Оны эхнээс
- S&P 500 +23.84%
- Nasdaq +29.81%
- Hang Seng +17.76%
- Алт +25.38%
- Биткойн +118.37% тус тус өсөөд байна.
12 сар
- Bitcoin бүх цаг үеийн дээд ханш болох 108,000 ам.долларт хүрэв.
- БНХАУ эдийн засгаа сэргээх зөөлөн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ гэдгээ зарлав.
- АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (Фед) хүүгээ 4.75%-д хүртэл бууруулав.
11 сар
- Donald Trump АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдов.
- Trump ялснаар Bitcoin болон криптовалютын ханш хүчтэй өсөв.
- Elon Musk АНУ-ын засгийн газрын Үр ашигт байдлыг хангах газрын даргаар сонгогдохоор болов.
- Trump Мексик, Канад, Хятадаас импортлох бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах шийдвэр гаргав.
- 11 сар нь 2024 оны хамгийн идэвхтэй сар болж, хөрөнгийн зах зээлд хүчтэй өөрчлөлтүүдийг авчрав.
10 сар
- Алт бүх цаг үеийн дээд ханш болох 2,790 ам.долларт хүрэв.
- Nvidia хиймэл оюун ухаан, хагас дамжуулагчийн салбарын хөгжлөөр хувьцааны шинэ дээд ханшаа тогтоов.
- Хятад 800 тэрбум юаниар зах зээлээ дэмжих шийдвэр гаргав.
9 сар
- АНУ 2022 оноос хойш анх удаагаа хүүгээ бууруулж, 5.25%-д хүргэв.
- Хятадын төв банк эдийн засгаа дэмжихийн тулд банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5%-аар бууруулав.
8 сар
- АНУ-ын эдийн засгийн муу үзүүлэлтүүдээс болж Black Monday дахин тохиов.
- Жо Байден нэрээ татаж, Камала Харрис ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болов.
7 сар
- Donald Trump сонгуулийн сурталчилгааныхаа үеэр халдлагад өртөж, нэр хүнд нь улам өсөв.
- Trump "Биткойноо улсын нөөцөд нэмээрэй, хэзээ ч бүү зар" гэж уриаллаа.
6 сар
- Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд ам.долларт хүрэв.
- Европ томоохон гүрнүүдээс түрүүлж хүүгээ бууруулах шийдвэр гаргав.
5 сар
- Технологийн компаниудын ашиг орлого нэмэгдэж, зах зээлд хүчтэй өсөлтийн эхлэл тавигдав.
- АНУ Хятадын цахилгаан автомашины тарифыг 100%-д хүргэж нэмэгдүүлэв.
4 сар
- АНУ-ын Фед хүүгээ бууруулахгүй гэж мэдэгдсэнээр S&P 500 индекс 6%-иар унав.
- Иран-Израйлийн дайн хурцдав.
3 сар
- Bitcoin 70,000 ам.долларт хүрч, томоохон засварын хөдөлгөөн эхлэв.
2 сар
- Компаниудын тайлан хүлээлтээс сайн гарч, зах зээлд өсөлт үргэлжлэв.
1 сар
- Bitcoin ETF албан ёсоор арилжаалагдаж эхлэв.
2024 онд дэлхийн хөрөнгийн зах зээлд түүхэн амжилтууд, сорилтууд ар араасаа өрнөсөн жил байлаа. Биткойны өсөлт, хиймэл оюун ухааны хөгжил, мөнгөний бодлогын өөрчлөлтүүд зах зээлд хүчтэй нөлөө үзүүлсэн байна.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй