Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

2025 онд Bitcoin-ийн ханш дээд амжилт тогтоохоор байна 

2025 онд Bitcoin-ийн ханш дээд амжилт тогтоохоор байна 

2025 онд Bitcoin-ийн ханш дээд амжилт тогтоохоор байна 

2024 онд Bitcoin-ийн ханш огцом өсөж, 12 сард 100,000 ам.долларыг даван шинэ дээд амжилтыг тогтоолоо. Энэ нь Donald Trump 11 сард АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа криптовалютын зах зээлд эерэг хандлага өссөнтэй холбоотой юм. 

Трампын дэмжлэгтэй эерэг орчин 

  • Трамп сонгуулийн кампанит ажлыхаа үеэр "Криптовалютыг дэмжих" бодлого хэрэгжүүлэхээ амласан бөгөөд энэ онд SEC-ийн дарга Гари Генслерийг солих төлөвлөгөөтэй байгаа. 
  • Түүнчлэн, АНУ-д стратегийн биткойны нөөц байгуулах боломжтойг дурдсан нь зах зээлийг улам эрчимжүүллээ. 

2024 оны бусад гол үйл явдлууд 

  1. Bitcoin ETF-ийн зөвшөөрөл: 

АНУ-д анхны спот Bitcoin ETF-ийг баталсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татсан. 

  1. Bitcoin Halving: 

2024 оны halving үйл явдал нь зах зээлд нийлүүлэлтийг бууруулж ханшийг өсгөсөн. 

2025 оны ханшийн урьдчилсан таамаглал 

Мэргэжилтнүүд 2025 онд Bitcoin-ийн ханш 2 дахин нэмэгдэж, 200,000 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна. Томоохон банк болон мэргэжилтнүүдийн таамаглал:  

CoinShares 

Тэд биткойны ханшийг 80,000-аас 150,000 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж үзэж байна. Мөн урт хугацаанд Bitcoin ханш алтны зах зээлийн 25%-тай тэнцэх үнэлгээнд хүрч магадгүй гэж таамаглаж байгаа юм. Гэхдээ энэ нь 2025 онд хэрэгжихгүй гэж онцолжээ. 

Matrixport 

Тэд биткойны ханшийг 160,000 ам.долларт хүрэх магадлалтай гэж үзсэн. Гэхдээ энэхүү өсөлт нь Bitcoin ETF-ийн эрэлт, макро эдийн засгийн таатай нөхцөл, хөрвөх чадвар өсөх зэргээс хамаарна гэж үзжээ. 

Galaxy Digital 

Тэд биткойны ханшийг 185,000 ам.долларт хүрнэ гэж тооцоолж байна. Үүнд, институцийн хөрөнгө оруулалт, корпорациудын оролцоо, төрийн дэмжлэг нөлөөлнө гэжээ.  

Standard Chartered 

Тэд биткойны ханшийг 200,000 ам.долларт хүрч, тэтгэврийн сангуудын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзжээ. 

Nexo 

Тэд хамгийн өөдрөг таамаглалыг дэвшүүлсэн бөгөөд биткойны ханшийг 250,000 ам.долларт хүрч, урт хугацаанд криптовалютын нийт үнэлгээ алтны зах зээлийг давна гэж таамаглаж байна.

Bit Mining 

Тэд биткойны ханшийг 180,000-аас 190,000 ам.долларт хүрэх магадлалтай ч зах зээлийн шок тохиолдвол түр хугацаанд 80,000 ам.доллар болж буурах эрсдэлтэй гэж анхааруулсан. 

Maple Finance 

Тэд биткойны ханшийг 180,000-аас 200,000 ам.доллар хүртэл өсөх боломжтой гэж үзэж байна.

2025 онд Bitcoin-ийн ханшид Трампын криптовалютыг дэмжсэн бодлого, институцийн хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн эерэг нөхцөл байдал зэрэг нь голлох нөлөө үзүүлэхээр байна. Гэсэн ч, инфляц, АНУ, Хятадын харилцаа, ХНС-ийн хүүгийн бодлого зэрэг эрсдэлүүд ханшид сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа юм.

Мэргэжилтнүүд 

Ханшийн таамаглал $ 

CoinShares 

80,000 - 150,000 

Matrixport 

160,000 

Galaxy Digital 

150,000 - 185,000 

Standard Chartered 

200,000 

Carol Alexander 

150,000 - 200,000 

Bit Mining 

180,000 - 190,000 

Maple Finance 

180,000 - 200,000 

Nexo 

250,000 

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.