"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн 2024 оны онцлох 10 үйл явдал
- Түүхэн дээд үзүүлэлтүүд
2024 онд 1 их наяд 406.12 тэрбум төгрөгийн арилжаа зохион байгуулж, зах зээлийн үнэлгээ 13 их наяд төгрөгт хүрч, ТОП-20 индекс 51,296.39 нэгжид хүрлээ.
- Зэс, хайлуур жоншны арилжаа эхэллээ
Зэсийн баяжмал, хайлуур жоншны бүтээгдэхүүнийг анх удаа амжилттай арилжсан.
- Хууль шинэчлэгдэж, зах зээл тэлэв
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх боломж бүрдсэн.
- Орон нутгийн бонд
Монголын хөрөнгийн бирж дээр Улаанбаатар бонд бүртгэгдэж, арилжаалагдсан анхны орон нутгийн бонд боллоо.
- Уул уурхайн арилжаанд оролцогч нэмэгдэв
МХБ-д уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд худалдан авагчид болон брокеруудын тоо нэмэгдэж, оролцоо өргөжсөн.
- Ногдол ашиг хуваарилалт
МХБ 7,000 хувьцаа эзэмшигчдэд 4.35 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваариллаа.
- Ногоон бондын түүхэн амжилт
2024 онд нийт 40 сая ам.долларын үнэлгээтэй 3 төрлийн ногоон бонд гарсан.
- ISO стандарт нэвтрүүлэв
МХБ нь ISO/IEC 27001:2023 стандарт нэвтрүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулсан.
- Гадаад харилцаа өргөжив
АНУ, Сингапур, Хятад, Энэтхэг зэрэг улсуудад хөрөнгийн зах зээлийг сурталчлах арга хэмжээнүүд зохион байгуулж, олон улсын биржүүдтэй хамтын ажиллагааг эхлүүлсэн.
- Тогтвортой санхүүжилт
БОНЗ-ын тайлагналын стандартыг заавал мөрдөх зохицуулалт хэрэгжүүлж, нэгдсэн системд шилжүүлэх ажлуудыг эхлүүллээ.
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй