Tesla-ийн хувьцаа шинэ оныг “улаанаар” эхлүүллээ.
2025 оны эхний арилжааны өдрүүдэд Tesla компанийн хувьцаа 3%-иар унасан нь дараах шалтгаантай.
- Борлуулалтын тоо хүлээлтэд хүрээгүй: 2024 оны 4-р улиралд Tesla 495,930 автомашин борлуулсан нь 510,400 автомашин борлуулна гэж таамагласан шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй.
- Жилийн хүргэлтийн бууралт: 2024 онд нийт 1.78 сая автомашин борлуулсан нь 2023 оны 1.8 сая автомашинаас бага байв. Ингэснээр Tesla-ийн жилийн борлуулалт анх удаа буурлаа.
- Гол шалтгаанууд: Өрсөлдөөн нэмэгдэх, эрэлтийн уналт, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал компанид сөргөөр нөлөөлж байна.
Мэдээж өнгөрөгч өдрүүдэд болсон халдлагын үеэр cybertruck-н дэлбэрэлт зэрэг нь хувьцааны ханшид нөлөөлсөн байж болох ба 2024 онд 50%-ийн гүйцэтгэлтэй байсан тус компани шинэ оныг тааруухан эхлүүллээ.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй