2025 оны Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 

 

2025 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд дараах хүчин зүйлс голлох нөлөө үзүүлнэ.

  1. Уул уурхайн салбарын нөлөө

Оюутолгойн гүний уурхайн олборлолтод алт, зэсийн агууламж нэмэгдэж, экспортын орлого өсөх хүлээлттэй байна. Уул уурхайн экспортын сайн гүйцэтгэл нь эдийн засгийн гол тулгуур хэвээр байх бөгөөд боомтуудын хүчин чадал сайжирснаар нүүрсний экспорт нэмэгдэх төлөвтэй байна. 

  1. Хөдөө аж ахуйн сэргэлт ба үйлчилгээний салбарын өсөлт 

Хөдөө аж ахуйн салбарын сэргэлт, үйлчилгээний салбарын тэлэлт нь эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хүчин зүйл болно. Эдгээр салбарын сэргэлт нь дотоодын эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна. 

  1. Инфляцын дарамт: 

Цахилгааны үнийн нэмэгдэл инфляцад 1-1.5 хувийн өсөлт үзүүлж, 2025 онд инфляц өндөр түвшинд хадгалагдахаар байна. Инфляц нь эдийн засгийн өсөлтийн зарим үр ашгийг сааруулж болзошгүй. 

  1. Гадаад орчны нөлөө

Коксжих нүүрсний үнэ 12 орчим хувиар буурах хүлээлттэй байгаа нь экспортын орлогод сөрөг нөлөө үзүүлж магадгүй. Гэвч Оюутолгойн үйлдвэрлэл болон бусад салбарын өсөлт нүүрсний үнийн уналтыг нөхөхөд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлнэ. 

  1. Төсвийн тэлэлт ба хөрөнгө оруулалтын үр нөлөө 

Төсвийн тэлэлт нь эдийн засгийн өсөлтийг түр хугацаанд дэмжих ч хөгжлийн төслүүдийн хөрөнгө оруулалт импортын өсөлтийг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд саад болох хандлагатай байна. 

Төсөөлөл

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 онд 5%-иас дээш түвшинд хадгалагдах боловч гадаад эдийн засгийн таагүй орчин, инфляцын дарамт, төсвийн бодлогын үр нөлөөнөөс хамаарч эдийн засгийн өсөлт тогтворгүй байж болзошгүй. Иймд өсөлтийг бататгах, урт хугацаанд тогтвортой хадгалах бодлогод онцгой анхаарах шаардлагатай байна. 

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530