'Баян аав, Ядуу аав' номын зохиолч BTC ханшийн таамаглалаа танилцууллаа
"Баян аав, Ядуу аав" номоороо алдаршсан бизнесмен, зохиолч Роберт Киосаки энэ жил биткойны үнийг 175,000-аас 350,000 ам.доллар хүртэл өсөж магадгүй гэж таамаглажээ.
Гэхдээ Киосакигийн таамаглалд болгоомжтой хандах хэрэгтэй юм. Учир нь тэрээр 6 сард биткойны үнийг 2024 онд 350,000 ам.доллар хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан ч хараахан биелээгүй юм.
Мөн түүний нийгмийн сүлжээн дэх мэдэгдлүүд нь харилцан зөрчилтэй байгааг анхаарах хэрэгтэй. Жишээлбэл:
- 11 сард Киосаки 100,000 ам.долларыг давсан тохиолдолд Биткойн худалдаж авахаа зогсооно гэж хэлж байсан.
- Гэвч 12 сард биткойны үнэ зургаан оронтой тоонд хүрмэгц дагагчдыгаа илүү олон сатоши (биткойны жижиг нэгж) худалдаж авахыг уриалсан билээ. Тэрээр "Өнөөдрөөс эхлэн баяжиж эхэл. Сатоши аваад эхэл. Сатоши ч 106,000 ам.доллар болно шүү!" хэмээн жиргэжээ.
Харин 12 сарын сүүлээр үнэ буурахад тэрээр дагагчдаа "Том дүнгээр илүү ихийг худалдаж ав" хэмээн уриалжээ.
Бусад мэргэжилтнүүдийн таамаг:
- Fundstrat-ийн Том Ли энэ онд биткойны үнийг 250,000 ам.долларт хүрч магадгүй гэжээ. Хэрэв АНУ-ын Засгийн газар биткойны стратегийн нөөц үүсгэвэл энэ тоо бүр ч өндөрт хүрэх боломжтой гэж үзэж байна.
- Mike Novogratz-ийн Galaxy Digital компани энэ оны эхний хагаст биткойны үнийг 150,000 ам.доллар давах магадлалтай гэж таамаглажээ.
Дүгнэлт: Киосаки болон бусад шинжээчдийн таамаглалыг сонирхох нь зүйтэй ч хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа сайтар судалж, эрсдэлээ тооцоолох шаардлагатай.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй