Дэлхийн хамгийн их биткойн эзэмшигч Microstartegy компанийн хувьцааны ханш нь хүчтэй сэргэв.  

 

MicroStrategy компани биткойн нэмж худалдан авсаар байгаа тул хувьцааны үнэ нь 341.14 ам.доллар болж 13 хувиар өссөн нь сүүлийн 40 гаруй хувийн уналтын дараах хүчтэй сэргэлт боллоо. 

Хамгийн сүүлд тус компани 2,138 ширхэг биткойн худалдан авснаа зарласан бөгөөд нэгжийн үнийг ойролцоогоор 97,837 ам.доллар гэж тооцжээ. 

Одоогоор MicroStrategy компанийн нийт эзэмшиж буй биткойн 446,400 буюу нийт 27.9 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, нэгжийн дундаж өртөг нь ойролцоогоор 62,428 ам.доллар байна.  Энэ нь биткойн болон Nvidia-ийн өгөөжийв давсан амжилт юм.

Энэ сарын эхээр тус компани Nasdaq 100-д багтах нэр хүндтэй байр сууринд хүрсэн бөгөөд уг жагсаалтад санхүүгийн бус шилдэг 100 компани багтдаг.

 

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530