Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Монгол Улсын валютын нөөц 2024.12 сард түүхэн дээд хэмжээнд хүрсэн.  

Монгол Улсын валютын нөөц 2024.12 сард түүхэн дээд хэмжээнд хүрсэн.  

Монгол Улсын валютын нөөц 2024.12 сард түүхэн дээд хэмжээнд хүрсэн.  

Гадаад валютын улсын нөөц өсөх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөхөөс гадна хувийн хэвшлийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх, төгрөгийн ханшид итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тэгвэл Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2024 оны 3 сарын эцэст 5.25 тэрбум ам.долларт хүрч дээд түвшиндээ хүрсэн ч 4 сарын эцсээр 4.98 тэрбум ам.доллар болж 5.03 хувиар, 6 сард нөөц 4.8 тэрбум ам.доллар хүртэл буурч, 11 сард 4.9 тэрбум ам.доллар болж эргэн өссөн нь тогтвортой байдлыг хадгалах хүчин зүйлсийн нэг болов.

Жилийн дүнгээр 11.81 хувиар өсөлт үзүүлэхэд оны сүүлийн сарын 10 гаруй хувийн нэмэгдэл голлон нөлөөлсөн бөгөөд зөвхөн 12 дугаар сард гадаад валютын нөөц 544.86 сая ам.доллароор өссөн нь онцлох үзүүлэлт юм. 

Гадаад валютын улсын нөөц нэмэгдэхэд төлбөрийн тэнцэл ашигтай гарсан, Монголбанкнаас алтны арилжаа хийсэн нь голлон нөлөөлжээ.

Мөн Монголбанкнаас экспортын орлого өсөж, валютын орох урсгал нэмэгдсэн ч гарах урсгал өндөр хэвээр байгааг онцолсон байна.

Тиймээс валютын урсгалын энэ байдлыг удирдах замаар дотоодын эдийн засгийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх шаардлага хэвээр байна. 

Улсын нөөц нь эдийн засгийн тогтвортой байдлын баталгаа болохын зэрэгцээ эрсдэлээс хамгаалах санхүүгийн хөшүүрэг болдог нь энэ үзүүлэлтийн ач холбогдлыг улам бүр тодотгож байна. 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.