Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 2025 онд маш том сорилт тохионо 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 2025 онд маш том сорилт тохионо 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 2025 онд маш том сорилт тохионо 

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн ярилцлагын гол санааг хураангуйлан хүргэж байна. Тэрээр үндсэн 3 агуулгын хүрээнд ярилцжээ.  

1. Монголбанк болон Засгийн газрын хөнгөлөлттэй зээлтэй холбоотой асуудал 

2024 онд банкны зээлийн хүртээмж хангалтгүй, тодорхой төслүүдэд төвлөрч байгаа нь бизнес эрхлэгчдийн шүүмжлэлтэй тулгарч байна. Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд эдийн засгийн эргэлтэд эерэг нөлөө үзүүлж байгаа ч чөлөөт өрсөлдөөний зарчимд сөрөг нөлөө үзүүлэх, урт хугацаандаа "морал хазард" үүсгэх эрсдэлтэй.

Төсвийн 35 их наядын хүрээнд хөнгөлөлттэй зээлд зориулж буй 200-300 тэрбум төгрөг харьцангуй бага зардлаар томоохон хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжийг олгож байна. 

2. Гадаад зах зээлийн нөхцөл байдал, эрсдэл 

Орос, Украйны дайн үргэлжилж, АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн бодлого дэлхий дахинд нөлөөлөх хүлээлттэй байна. Монгол Улсын эдийн засгийн төлөв АНУ, Хятад, ОХУ-ын харилцаа, худалдааны бодлоготой нягт уялдаатай бөгөөд худалдааны дайн, татварын өөрчлөлт нь экспорт, импортод хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй.

Монгол Улс нефть, эрчим хүч, хүнсний импортоос хамааралтай тул хориг саад, төлбөрийн асуудлууд эдийн засагт дарамт болж байна. 

3. Экспорт, түүхий эдийн үнэтэй холбоотой сорилтууд 

Гадаад худалдааны эргэлт түүхэн дээд түвшинд хүрсэн ч импортын өндөр өсөлт (26%) худалдааны тэнцэлд дарамт учруулж байна.

Нүүрсний үнэ буурсан нь 2025 оны сорилт болж магадгүй тул зэсийн экспортоос хамааралтай орлого нөхөх таамагтай. Урт хугацаанд Монгол Улс эдийн засгийн солонгорол, үйлдвэрлэлийн өргөжилтөөр экспортын өсөлтийг хангах шаардлагатай байна. 

---------------------------

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.