Apple компанийн Siri хэрэглэгчдийн нууцлалд халдсан гэх хэргийн улмаас 95 сая ам.доллар төлнө.
Apple компанийн Siri дуу хоолой таних туслах нь хэрэглэгчийн командгүйгээр идэвхжиж, хувийн яриаг нь гуравдагч этгээдэд буюу зар сурталчилгааны компаниудад дамжуулсан гэх нэхэмжлэлийг Окланд хотын Холбооны шүүх шийдвэрлэжээ.
Тус нэхэмжлэлийн дагуу Apple компани 95 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор тохиролцсон бөгөөд 2014.09.17-2024.12.31-ний хооронд Siri ашигласан АНУ-ын хэрэглэгчид төхөөрөмж тутамд 20 хүртэлх ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой юм байна.
Apple компанийн зүгээс ямар нэгэн хууль зөрчсөн гэж хүлээн зөвшөөрөөгүй ч энэхүү тохиролцоо нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Өчигдрийн арилжаагаар тус компанийн хувьцааны ханш 0.65 хувиар өссөн байна. Тиймээс Siri-тэй холбоотой нөхөн төлбөрийн асуудал нь компанийн санхүүгийн байдалд ноцтой нөлөө үзүүлэхгүй бололтой.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй