2025 онд хиймэл оюуныг зохицуулах томоохон өөрчлөлтүүд хийгдэнэ
АНУ, Хятадын хиймэл оюуны салбар дахь өрсөлдөөн хурцдаж, хяналтаас гарсан хиймэл оюуны систем хөгжих эрсдэлийг нэмж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Хэдийгээр АНУ-д хиймэл оюуныг зохицуулах хууль хараахан батлагдаагүй байгаа ч АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Илон Маск, Вивек Рамасвами нарыг өөрийн зөвлөхөөр томилсон нь тус салбарт анхаарал хандуулж буйг илтгэж байна.
Харин Европын Холбооны хувьд өндөр эрсдэлтэй системд хяналт тавих, нээлттэй эхийн загваруудыг зохицуулах зорилготой Хиймэл оюуны тухай хуулийг баталсан бол Их Британи илүү уян хатан зохицуулалтын арга барилыг сонгожээ.
2023 онд Их Британи хиймэл оюуны аюулгүй байдлын олон улсын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан нь хамтын ажиллагааны чухал алхам болсон юм.
Улс орнууд өөр өөрийн зохицуулалтын арга зам сонгож байгаа ч гол зорилго нь хиймэл оюуныг аюулгүй, хариуцлагатай хөгжүүлэхэд төвлөрч байна.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй