АНУ $20 тэрбумын гадаадын хөрөнгө оруулалтаар дата төвүүд байгуулна.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп $20 тэрбумын гадаад хөрөнгө оруулалтаар АНУ-д шинэ дата төвүүд байгуулах төлөвлөгөөг зарлав.
Энэхүү хөрөнгө оруулалтыг Арабын тэрбумтан, DAMAC Properties компанийн үүсгэн байгуулагч Хуссайн Сажвани хийх бөгөөд эхний шатны төсөл нь Техас, Аризона, Оклахома, Луизиана, Огайо, Иллинойс, Мичиган, Индиана мужуудад хэрэгжих юм.
Сажвани хэлэхдээ, Трампын сонгуулийн ялалт нь түүнд АНУ-д их хэмжээний хөрөнгө оруулалт хийх сэдлийг өгсөн гэжээ. Энэ нь Трампын сонгуулийн ялалтаас хойш гадаадын бизнес эрхлэгчид АНУ-д томоохон хөрөнгө оруулалт хийхээр амлаж буй 2 дахь тохиолдол болж байна.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй