MFC 2.0 ТӨСӨЛ – Тогтвортой хөгжил, бүтээмжийн шинэ түүх
Эх дэлхийдээ ээлтэй, ирээдүйд чиглэсэн бүтээн байгуулалт
________________________________
Монос Хүнс ХК нь MFC 2.0 төслийг амжилттай хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, нөөцийн үр ашгийг дээшлүүлэн, тогтвортой хөгжлийн бодлогыг бодитоор хэрэгжүүлж чадлаа. Энэхүү төсөл нь Монос Группийн 2024 оны шилдэг төслөөр шалгарч, тогтвортой үйлдвэрлэлийн салбарт шинэ жишиг тогтоосон түүхэн үйл явдал боллоо.
________________________________________
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлсэн MFC 2.0 төсөл:
• Эрчим хүч, ус, түлшний хэрэглээний бууралт:
- Дизель түлш, эрчим хүч, усны хэрэглээг бууруулах замаар байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгасан.
- Үйлдвэрийн бүхий л шатанд нөөцийн ашиглалтыг оновчтой болгож, илүүдэл хэрэглээг багасгасан.
• Хуванцар хаягдлын бууралт:
- ЭКОС шүлтлэг зөөлөн ус pH8.5 бүтээгдэхүүнийг 29/25 стандартын шинэ савлагаагаар үйлдвэрлэж эхэлсэн.
- 10,000 сав/цаг (500 мл савлагаа) бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай автомат савлах шугамыг ашиглалтад оруулсан.
- Үйлдвэрийн хүчин чадал 2.5 дахин нэмэгдэж, хуванцар савлагааны хэрэглээг 30%-иар бууруулж, байгальд ээлтэй шийдлийг хэрэгжүүлсэн.
• Зардлын оновчтой удирдлага:
- Савлагааны өртөг, тээвэрлэлтийн зардал, хог хаягдлын менежментэд томоохон хэмнэлтийг хийж чадсан.
________________________________________
Дэд бүтцийн шинэчлэл ба хүчин чадал:
• Үйлдвэрийн нийт талбай: 6,400 м.кв
• Шинэ тоног төхөөрөмж, автоматжуулалт бүхий үйлдвэрлэлийн шугамыг нэвтрүүлснээр бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн бүтээмж, ашигт ажиллагаа эрс сайжирсан.
________________________________________
Чанарын олон улсын баталгаажуулалт:
MFC 2.0 төслийн хэрэгжилтийн үр дүнд олон улсын дараах чанарын стандартуудыг нэвтрүүлж, баталгаажуулсан:
• ISO 9001:2015 – Чанарын удирдлагын тогтолцоо
• ISO 14001:2015 – Байгаль орчны удирдлагын тогтолцоо
• FSSC 22000 – Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо
• MNS:ISO 17025:2015 – Итгэмжлэгдсэн лабораторийн стандарт
Эдгээр стандартууд нь компанийн үйлдвэрлэлийн бүх үе шатанд чанар, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангаж, олон улсын түвшинд баталгаажсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
________________________________________
III улирлын онцлох үзүүлэлтүүд:
• Борлуулалтын орлого: Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21%-иар өсөж, 27 тэрбум төгрөгт хүрэв.
• Цэвэр ашиг: Өнгөрсөн оны мөн үеийнхээс 27%-иар өссөн байна.
Эдгээр үзүүлэлтүүд нь компанийн стратегийн удирдлага, үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлт болон зах зээлийн үр ашигтай хандлагын үр дүн юм.
________________________________________
2025 оны бизнес төлөвлөгөөний үндсэн чиглэлүүд:
• Ашиг, орлого – Улирлын борлуулалтын орлого хамгийн багадаа ₮10 тэрбум буюу жилд ₮40-50 тэрбум орлогыг олох. Жилийн цэвэр ашгийн хүлээлт ₮4-5 тэрбум.
• Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт – Одоо хэрэгжиж буй үйлдвэрлэлийн төслүүдээ өргөжүүлж, эрүүл мэндийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх.
• Зах зээлийн тэлэлт – Дотоодын зах зээлд илүү хүртээмжтэй борлуулалт хийх, экспортын чиглэлд анхаарах.
• Тогтвортой хөгжил, БОНЗ – Байгаль орчин, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх.
________________________________________
Хөрөнгө оруулагчдад зөвлөмж:
• Урт хугацааны өсөлтийн төлөв: MFC 2.0 стратеги нь дунд болон урт хугацаанд компанийн орлого, ашгийг өсгөх чухал түлхэц болно.
• P/E харьцааны давуу тал: 7.2 нь боломжийн түвшинд байгаа тул хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой.
• Удирдлагын шийдвэр: Шинэ бүтээгдэхүүн, зах зээлийн тэлэх төлөвлөгөөг анхааралтай ажиглах.
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй