Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятадад дефляц үүсэх эрсдэлтэй байна 

Хятадад дефляц үүсэх эрсдэлтэй байна 

Хятадад дефляц үүсэх эрсдэлтэй байна 

Өнгөрсөн сарын БНХАУ-ын хэрэглээний үнийн индексийг (CPI) өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.1%-иар өсөн, урьдчилсан таамагтай нийцэж байгаа ч өсөлт удааширч байгаа нь дефляц үүсэх эрсдэлийг дагуулж байна.  

11 сард CPI 0.2% байсан бол 12 сард 0.1%-д хүрсэн нь дотоодын эрэлт сул байгааг илтгэж байна. 

2024 оны 9 сараас Бээжингээс хэрэгжүүлсэн хүүг бууруулах, хөрөнгийн зах зээл болон үл хөдлөхийн зах зээлийг дэмжих, банкны зээлийн хэмжээг нэмэх зэрэг урамшууллын арга хэмжээ дотоодын хэрэглээг идэвхжүүлэхэд хангалтгүй байв. 

Мөн үйлдвэрлэлийн үнийн индекс (PPI) 12 сард жилийн дүнгээр 2.3%-иар буурсан нь дараалан 27 дахь сардаа буурч байгаа үзүүлэлт болж байна.  

Хятадын юань 2025 оны 1 сарын 8-нд ам.долларын эсрэг 16 сарын доод түвшинд буюу 1 ам.доллар = 7.3316 юаньд хүрсэн нь АНУ-ын сангийн бондын өгөөж өсөж, ам.доллар хүчтэй байгаатай холбоотой. 

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.