МХБ-д бүртгэлтэй компаниуд 2024 онд 1 их наяд төгрөгийн ногдол ашиг олгожээ.
Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй 47 хувьцаат компани нь 2024 онд нийт 1 их наяд орчим төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэснийг 2023 оныхтой харьцуулахад 27 хувиар өссөн үзүүлэлт юм.
Энэ нь хөрөнгө оруулалтыг нэмэх, ногдол ашгийн хэмжээг өсгөхөд чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
Түүнчлэн ногдол ашгийн нийт дүнгийн 50 гаруй хувийг банкны салбарын зургаан компани бүрдүүлж, нийт 543 тэрбум төгрөгийг хуваарилжээ.
Хамгийн өндөр ногдол ашиг хуваарилсан компаниуд /төгрөг/
- ХААН Банк (KHAN): 271 тэрбум
- Тавантолгой ХК (TTL): 263 тэрбум
- АПУ ХК (APU): 105 тэрбум
- Худалдаа Хөгжлийн Банк (TDB): 104 тэрбум
- Голомт Банк (GLMT): 73 тэрбум
---------------------------
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй