Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Goldman Sachs: Алтны ханш аажмаар өснө

Goldman Sachs: Алтны ханш аажмаар өснө

Goldman Sachs: Алтны ханш аажмаар өснө

Goldman Sachs-ийн шинжээчид алтны ханшийг дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, геополитикийн нөхцөл байдал зэргээс шалтгаалж, ойрын жилүүдэд тогтвортой өснө гэж үзэж байна. Шалтгаан нь:

Алт-Эрсдэлгүй хөрөнгө оруулалт 

  • Дэлхийн улс орнууд алтыг эдийн засгийн тогтвортой байдлын гол хөрөнгөөр тодорхойлж байгаа нь алтны худалдан авалтыг нэмж байна. 
  • Төв банкнууд алтны нөөцөө нэмж, валютын эрсдэлийг багасгах зорилготой худалдан авалт хийж байгаа нь ханшийг тогтвортой өсгөх гол хүчин зүйл болж байна. 

 Геополитикийн тодорхойгүй байдал 

  • Орос, Украйн, Ойрхи Дорнодын асуудал нь алтны эрэлтийг нэмж байгаа ч хэрэв асуудал намжвал эрэлт буурах магадлалтай. 
  • Өөрөөр хэлбэл, улс төрийн тогтворгүй байдал алтны ханшийг богино хугацаанд өсгөж байгаа ч энэ нь тогтвортой биш байж болохыг шинжээчид онцолж байна. 

АНУ-ын эдийн засгийн бодлого 

  • 2024 онд АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлого алтны ханшид тодорхой нөлөө үзүүлнэ. 
  • Хэрэв АНУ криптовалютууд, ялангуяа биткойныг дэмжих бодлого хэрэгжүүлбэл алтны ханшийн өсөлт хязгаарлагдаж магадгүй. 

Төв банкнуудын худалдан авалт 

  • Алтны зах зээлд хамгийн чухал хүчин зүйл бол төв банкнуудын урт хугацааны худалдан авалт юм. Энэ нь алтны үнийг тогтвортой өсгөх гол шалтгаан хэвээр байх болно. 

БНСУ-ын улс төрийн нөлөө 

  • БНСУ-ын дотоод улс төрийн нөхцөл байдал алтны жижиглэнгийн худалдан авалтыг нэмж, орон нутгийн зах зээлд алтны эрэлтийг ихэсгэсэн. 

Goldman Sachs-ийн таамаглал 

  • 2025 оны эцэст: Алтны ханш 2910 ам.долларт хүрнэ. 
  • 2026 оны дунд үе: 3000 ам.долларт хүрэх төлөвтэй. 

Дүгнэлт: 

Алтны ханш дэлхийн улс төр, эдийн засгийн олон хүчин зүйлээс хамааран удаан боловч тогтвортой өснө. Хэрэв дэлхийн улс төрийн байдал намжиж, криптовалютууд илүү өргөн дэмжлэг авах юм бол алтны эрэлт бага зэрэг саарч болох ч төв банкнуудын урт хугацааны худалдан авалт нь үнийг өсгөх гол хүчин зүйл хэвээр үлдэнэ.

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Гадаад арилжааны брокер

8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

---------------------------

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.