Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Биткойн: Дахин унах уу? Сэргэх үү? 

Биткойн: Дахин унах уу? Сэргэх үү? 

Биткойн: Дахин унах уу? Сэргэх үү? 

Өчигдөр Биткойн (BTC)-ий үнэ 102,760 ам.доллароос 92,500 ам.доллар хүртэл огцом буурч, сүүлийн 19 долоо хоног дахь огцом уналтыг үзүүллээ.

Энэ нь АНУ-д 8.1 сая ажлын байр шинээр бий болсон мэдээлэлтэй холбоотой юм. Тодруулбал, ажлын байрны тоон мэдээлэл хүлээлтээс давж, эдийн засаг сэргэж буйтай холбоотой мэдээлэл нь крипто болон хувьцааны зах зээлийг сулрахад хүргэсэн байна.

Гол тоо: Институциональ хөрөнгө оруулагчид 12 сард 95,000 ам.доллароос доош үнэ бүхий 34,000 ширхэг BTC (ойролцоогоор $3.2 тэрбум) худалдан авсан. 

Stablecoin зах зээл: Tether нийт нийлүүлэлт нэмэгдсэн нь ойрын саруудад крипто зах зээлд хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжийг харуулж байна. 

Томоохон тоглогчдын худалдан авалт: Томоохон хөрөнгө оруулагчид уналтыг ашиглан BTC-г хуримтлуулж байна. 

Сөрөг таамаглал: Хэрэв BTC 90,000 ам.доллароос доош хаагдвал үнэ 20%-иар буурч, 71,500 ам.долларт хүрэх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. 

Эерэг таамаглал: АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трампын криптог дэмжсэн бодлого болон улс орнуудын Bitcoin-ийн нөөцлөлтийн бодлого нь үнийг дэмжих боломжтой. Fidelity Digital Assets судалгаагаар BTC энэ жил 150,000-400,000 ам.долларт хүрэх магадлалтай гэж үзэж байна. 

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Гадаад арилжааны брокер

8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

---------------------------

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.