Биткойны өсөлт зогссон уу?
Биткойн (BTC) 2025.01.09-нд 92,000 ам.доллар руу ойртон 3 өдрийн туршид уналаа. Үүнд, АНУ-ын Хууль зүйн яамнаас 69,000 BTC ($6.5 тэрбум) зарах зөвшөөрөл олгосон, спот ETF-ийн 569.1 сая ам.долларын 2 дахь том урсгал нь сөргөөр нөлөөлжээ.
Мэдээнд суурилсан хэлбэлзэл-Зах зээлийн төлөв
Хөрөнгө оруулагчид Холбооны нөөцийн сангаас хүүг бууруулах эсэх тодорхойгүй байдал, Ерөнхийлөгч Трампийн тангараг өргөх үйл явдалд болгоомжтой хандсан нь биткойны уналтад голлон нөлөөлжээ.
Ончейн өгөгдөлд 30 өдрийн "Taker Buy/Sell" харьцаа нь 2024 оны 3 сараас хойш анх удаа худалдан авалт алдагдсаныг харуулжээ.
Шинжээчдийн байр суурь
- Avocado Onchain: Богино хугацааны үнийн хэлбэлзэл нь зах зээлийн бүтцэд өөрчлөлт оруулахгүй бөгөөд хөрөнгө оруулагчид стратегидаа үнэнч байх хэрэгтэй.
- Mikybull: Биткойны дээд цэгийг илтгэх 30 үзүүлэлтээс аль нь ч одоогийн мөчлөгт хараахан хүрээгүй байгаа нь удахгүй тохиох томоохон өсөлтийг илтгэнэ.
- Alex Kruger: Зах зээлд урт хугацааны уналтыг хүлээж авахад дэндүү эрт байна. Санхүүгийн уламжлалт салбараас орох хөрөнгө оруулалтын өсөлт 2025 онд тохиох болно.
Тойм
Шинжээчдийн үзэж байгаагаар биткойны богино хугацааны уналтууд нь зөвхөн түр зуурын хэлбэлзэл бөгөөд зах зээлийн бүтцэд өөрчлөлт үүсээгүй байна. Зах зээл дээд цэгтээ хараахан хүрээгүй тул хөрөнгө оруулагчдад урт хугацааны төлөвт анхаарахыг зөвлөж байна.
---------------------------
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй