Калифорнийн түймэр: Өнөөгийн нөхцөл байдал
Өнгөрсөн мягмар гарагт Лос Анжелес орчимд эхэлсэн түймэр хүчтэй салхи, цаг агаарын хуурайшилтын улмаас улам өргөжиж, олон зуун байшинг сүйтгэж, зургаан хүний аминд хүрчээ. Тоймловол:
Түймэр хаана гарч байна вэ?
- Palisades Fire: Малибугийн зүүн хэсэгт эхэлж, 17,234 акр талбайд тархжээ.
- Eaton Fire: Лос Анжелес хотын хойд хэсэгт асаж, 13,000 акрыг хамарсан. 5,000 гаруй барилга аюулд өртсөн.
- Hurst Fire: Sylmar дүүрэгт гарч, 671 акр талбай хамарсан, 10%-тай хяналтад байна.
- Lidia Fire: Acton орчимд 348 акрыг хамарсан, 60%-тай хяналтанд байна.
- Kenneth Fire: Calabasas орчимд 791 акрыг хамарсан, хяналтанд ороогүй.
- Sunset Fire: Hollywood Hills-д 60 акрыг хамарсан, бүрэн хяналтанд орсон.
Хичнээн хүн хохиров?
- Эвакуаци:
- 180,000 хүнийг зайлшгүй нүүлгэн шилжүүлэлсэн бол нэмж 200,000 хүнийг нүүлгэн шилжүүлэлтэд бэлэн байх шаардлагатай.
- Palisades Fire-аас болж Calabasas, Malibu, Los Angeles-ийн 37,000 хүн гэрээсээ явах шаардлагатай болсон.
- Хохирогчид:
- Нийт 6 хүн нас барсан. /Eaton Fire-д 4 хүн, Palisades Fire-д 2 хүн амь үрэгдсэ/
Хохирол ба эдийн засгийн үр дагавар
- 1,000 гаруй байшин, бизнесийн объект Palisades Fire-д сүйдсэн.
- Алдагдал:
- Долоо хоногийн гал түймрийн даатгалтай хохирол $20 тэрбум, нийт эдийн засгийн алдагдал $50 тэрбум хүрэх магадлалтай.
Түймрийн шалтгаан
- Уур амьсгалын нөлөө:
- Бороо бага орсон. (жилийн дундаж хур тунадасны 10%-аас бага).
- 70 mph хурдтай салхи.
- Цаг агаарын савалгаа:
- Хуурайшилт ба хүчтэй борооны хоорондын хэлбэлзэл түймрийн эрсдэлийг нэмсэн.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй