АНУ нь Tencent-ийг Хятадын цэргийн компаниудын жагсаалтад оруулав
АНУ-ын Батлан хамгаалах яамнаас CATL болон Tencent-ийг "Хятадын цэргийн компани"-ийн жагсаалтад нэмжээ.
АНУ-аас баримталж буй Хятадад өндөр технологи дамжуулахыг хязгаарлах бодлого өргөжиж байгаа нь эдгээр компанид цаашид эрсдэл учруулах магадлалтай юм.
Энэхүү мэдээллийн дараа Tencent-ийн Хонг Конг дахь хувьцааны ханш 8%-иар буурсан бол АНУ дахь хадгаламжийн эрхийн бичгүүд нь мөн адил унасан байна.
Tencent: Энэ жагсаалтад багтсан нь "алдаа" хэмээж цэргийн ямар ч үйл ажиллагаанд оролцдоггүй гэжээ.
CATL: Мөн адил "алдаа" хэмээн мэдэгдэж, цэргийн салбарт ямар ч холбоогүй гэв.
Morningstar-ийн шинжээчдийн дүгнэлт: Tencent-ийн хувьцааны шударга үнэлгээ HK$704 байх ёстой гэж үзсэн бөгөөд энэ нь одоогийн үнээс 86.14%-иар өндөр байна гэж дүгнэсэн байна.
Tencent болон CATL зэрэг компанийн хувьцааны уналт нь АНУ-Хятадын геополитикийн хурцадмал байдалтай шууд холбоотой юм.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй