Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ХНС яаран хүүг бууруулахгүй

ХНС яаран хүүг бууруулахгүй

ХНС яаран хүүг бууруулахгүй

12 дугаар сард 256,000 шинэ ажлын байр бий болсон нь эдийн засагчдын тооцоолж байсан 165,000 ажлын байрнаас хамаагүй өндөр байсны зэрэгцээ ажилгүйдлийн түвшин 4.1% болж буурсан байна. Үүний улмаас зах зээл дараагийн Холбооны нөөцийн сангийн хүү бууруулах хугацааг 6-р сар хүртэл хойшилж магадгүй гэж таамаглаад байна.

1-р сарын 28-нд хүүг бууруулах магадлал ердөө 5% байгаа бол 3-р сард болох хуралдаанаар хүүг бууруулах магадлал 25% байна. Үүнээс шалтгаалан бааасан гарагт зах зээл унаж, S&P 500 1.5 орчим хувиар уналаа.

Мөн энэ долоо хоногт 1-р сарын 15-нд 12-р сарын инфляцын мэдээ гарах бөгөөд эдийн засагчид  жилийн 2.9%-ийн өсөлттэй гарах төлөвтэй байна гэж таамаглаж байна. Холбооны нөөцийн сан 9-р сард инфляц хангалттай хэмжээнд буурч эхэлсэн тул хүү бууруулахад бэлэн болсон гэж үзэж байсан ч жилийн инфляцын өсөлт тус сангийн 2%-ийн зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа. Холбооны нөөцийн сан одоо 2025 онд инфляц 2.5%-д хүрч өснө гэж төсөөлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.