АНУ-д гарсан гал түймэр даатгалын компаниудад хэрхэн нөлөөлж байна вэ?
АНУ-д болоод байгаа гал түймрийн хохирол ойролцоогоор 50 тэрбум ам.долларт хүрсэн бол даатгалын хохирол 20 тэрбум ам.долларыг даваад байна.
Allstate компанийн хувьцаа 6%-иар унасан бол Chubb болон Travelers компанийн хувьцаа 3%-иас дээш хэмжээгээр буурчээ. Эдгээр гурван компани баасан гарагт S&P 500 индексийн хамгийн их алдагдалтай хувьцаануудын тоонд багтсан байна. AIG болон Progressive компанийн хувьцаа мөн 1%-иас дээш хэмжээгээр буурсан байна.
JPMorgan-ийн мэдээлснээр, Allstate, Chubb, Travelers компаниуд түймрийн улмаас хамгийн их эрсдэлтэй даатгагчдын тоонд багтаж байгаа бөгөөд Chubb компани өндөр орлоготой бүс нутгийн үйлчлүүлэгчидтэй тул илүү их эрсдэлтэй байж болзошгүй гэжээ.
Moody’s Ratings-ийн үзэж байгаагаар, хохирол учирсан бүс нутгуудад өндөр үнэтэй байшин, бизнесүүд олон байгааг харгалзан үзэхэд даатгалын хохирол $20 тэрбумыг аль хэдийнээ даваад байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй