Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятадын Төв банк: Хөрвөх чадварыг хангахын тулд хүүгийн түвшин, заавал байлгах нөөц ашиглана

Хятадын Төв банк: Хөрвөх чадварыг хангахын тулд хүүгийн түвшин, заавал байлгах нөөц ашиглана

Хятадын Төв банк: Хөрвөх чадварыг хангахын тулд хүүгийн түвшин, заавал байлгах нөөц ашиглана

2024 оны эцэст Монгол Улсын жилийн инфляц 9 хувьтай гарч, Монголбанкны 6±2%-ийн зорилтоос 1 нэгж хувиар давлаа. Сарын дүнгээр инфляц 1.2 хувиар өссөн нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 0.8 нэгж хувиар илүү байна.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, жилийн инфляцын:

  • 2.5 нэгж хувь нь хүнсний бүтээгдэхүүн, ундаа, усны үнийн өсөлтөөс,
  • 2.6 нэгж хувь нь импортын барааны үнийн нэмэгдлээс шалтгаалжээ.

Цахилгааны үнийн өсөлт айл өрх, аж ахуйн нэгжүүдэд 30-70%-ийн ялгаатай нэмэгдэл үзүүлснээр инфляцыг 1-1.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн байна.

Мөн үйлчилгээ, түрээс, импортын барааны үнийн хүлээлтээс өндөр өсөлт нь инфляц хүлээлтээс давж өсөхөд нөлөөлсөн болохыг Монголбанк онцоллоо. Энэ онд инфляц дунджаар 8.8%-тай байх бөгөөд 2026 он гэхэд зорилтот түвшинд хүрэх төлөвтэй байна.

Улаанбаатар хотын инфляц
Улаанбаатар хотын жилийн инфляц 9.1%, сарын өсөлт 1.3% байв. Үүнд:

  • Импортын бараа (бензин, түлшээс бусад): 3.1 нэгж хувь,
  • Дотоодын бараа (мах, хатуу түлшээс бусад): 4.8 нэгж хувийн нөлөө үзүүлжээ.

Хэрэглээний үнийн индексийг тооцох 404 төрлийн бараа, үйлчилгээний 143-ынх нь үнэ өсөж, 45-ынх нь буурсан байна.

Дүгнэлт
 

Монголбанк инфляцын бууралтыг 2026 оноос хүлээж байгаа ч 2024 онд үнийн өсөлт зорилтод түвшнээс давж, эдийн засгийн сорилт хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.