2025 онд Хятадад цахилгаан автомашины борлуулалт буурах төлөвтэй
2023 онд цахилгаан автомашины салбарт зөвхөн BYD, Tesla, Li Auto зэрэг цөөн хэдэн компани ашигтай ажиллаж чадсан бол 2024 онд 11 сая машин зарагдаж, борлуулалт нь 42%-иар өссөн ч ашигт ажиллагаа нь тийм ч сайн биш байна.
Тухайлбал, BYD компанийн борлуулалт 40%-иар өсөж 4.3 сая ширхэгт хүрсэн ч ашиг нь сайжирсангүй.
Тэгвэл 2025 онд компаниудын ширүүн өрсөлдөөний улмаас цахилгаан автомашины зах зээлийн өсөлт эрс буурах төлөвтэй байна.
Өрсөлдөөнөөс үүдэн, автомашины үнэ хямдарч, урамшуулал ихсэж байгаа нь компаниудын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Тиймээс томоохон компаниуд нэгдэж эхэлсэн нь зарим жижиг компанийн нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа нь тус зах зээлд томоохон өөрчлөлтүүд авчирч магадгүй гэж шинжээчид дүгнэжээ.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй