Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийн тойм:
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзээд
- Бодлогын хүүг 10%-д хэвээр хадгалах;
- Банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хэмжээг тус бүр 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 13% болон 18%-д хүргэх.
Инфляцын нөхцөл байдал:
- 2024 оны 12-р сард инфляц улсын хэмжээнд 9.0%, Улаанбаатар хотод 9.1%-тай гарсан нь зорилтын дээд хязгаарыг давсан үзүүлэлт юм.
- Инфляц өсөхөд цахилгаан, мах, импортын барааны үнийн өсөлт, дотоод эрэлт, цалингийн өсөлт голлон нөлөөлсөн.
Мөнгөний бодлогын шийдвэрийн зорилго:
- Инфляцыг дунд хугацаанд тогтворжуулах,
- Эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх.
Гадаад, дотоод нөхцөл байдал:
- Геополитикийн эрсдэл, тодорхойгүй байдал үргэлжилж, банкны салбарын өндөр зээлийн өсөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэл нэмэгдэх хандлагатай байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй