Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааг Элон Маск худалдан авч магадгүй.

TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааг Элон Маск худалдан авч магадгүй.

TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааг Элон Маск худалдан авч магадгүй.

Хятад улсын албаныхан TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааг Элон Маск-т худалдах боломжийн талаар анхан шатны хэлэлцүүлэг хийж байна. Энэ нь TikTok-ийг хүлээгдэж буй хориг арга хэмжээнээс зайлсхийж чадахгүй тохиолдолд авч үзэх хувилбар юм.

Хятад улсын байр суурь:

Хятадын засгийн газар TikTok-ийг эцэг компани ByteDance-ийн удирдлага дор байлгахыг илүүд үздэг. Гэсэн хэдий ч, TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааг өрсөлдөөнт борлуулалт эсвэл засгийн газрын зохицуулалттай хэлбэрээр худалдах боломж байж болохыг онцолсон байна.

Өөрөөр хэлбэл Элoн Маскийн эзэмшдэг X платформ TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааг хариуцан удирдах боломжтой бөгөөд үүнийг хамтран хэрэгжүүлэх талаар хэлэлцэгдэж байна гэжээ.

TikTok-ийн төлөөлөгч энэ мэдээлэлд хариулахдаа “цэвэр зохиомол зүйл дээр тайлбар хийхийг шаардаж болохгүй” гэжээ. TikTok өмнө нь засгийн газрын эзэмшлийн хувьцаа "ByteDance-ийн Хятадаас гаднах дэлхийн үйл ажиллагаанд ямар ч нөлөө үзүүлдэггүй" гэж мэдэгдэж байсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.