АНУ-ын 12 сарын суурь инфляц 3.2% буюу таамаглалаас бага гарлаа
АНУ-ын хэрэглээний үнийн индекс (CPI) сарын дүнгээр 0.4%-аар өсөж, жилийн инфляцын түвшин 2.9%-д хүрсэн нь шинжээчдийн таамаглалд нийцсэн үзүүлэлт байв.
Харин суурь инфляц (core CPI - хоол хүнс, эрчим хүчээс бусад) дүнгээр 3.2%-д хүрч, өнгөрсөн сараас буурсан ба 3.3%-ийн таамаглалаас бага гарав. Гэхдээ CPI-ийн гуравны нэгийг бүрдүүлдэг байрны үнэ сарын дүнгээр 0.3%-иар өссөн байна.
Суурь инфляц (Core CPI) хүлээлтээс бага гарсан нь Холбооны Нөөцийн Сан (ХНС)-ийн 2%-ийн инфляцын зорилгод хүрэхэд дөхөм болно гэж үзэж байгаа ч шатахуун, хоол хүнс, тээврийн үйлчилгээ зэрэг зарим зардал өндөр хэвээр байгааг эдийн засагчид онцлов.
Цаашдын төлөв:
ХНС 1 сарын бодлогын хүүгийн шийдвэрээр хүүг бууруулах магадлал бага байна. Харин жилийн дунд үеэс хүүг бууруулах магадлал 50%-тай байна. Инфляц буурах чиглэлтэй ч эрчим хүч, хоол хүнсний үнийн өсөлт томоохон сорилт хэвээр байгааг харууллаа.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй