Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

“Богд банк” ХК-ийн 2024 оны санхүүгийн үзүүлэлтүүд сайжирлаа 

“Богд банк” ХК-ийн 2024 оны санхүүгийн үзүүлэлтүүд сайжирлаа 

“Богд банк” ХК-ийн 2024 оны санхүүгийн үзүүлэлтүүд сайжирлаа 

“Богд банк” ХК-ийн 2024 оны татварын дараах цэвэр ашиг өмнөх онтой харьцуулахад 42.4 хувиар нэмэгдэж, 40.1 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ өсөлтөд цэвэр зээлийн багцын хэмжээ 578 тэрбум төгрөгт хүрч, 85.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харилцах хадгаламжийн хэмжээ мөн адил өсөж, 581.3 тэрбум төгрөг буюу 55.7 хувиар нэмэгдсэн байна. 

Тус банкны нийт хөрөнгийн хэмжээ 1.6 их наяд төгрөгт хүрсэн нь 2023 оныхоос 50 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь буурч, 2.23 хувьд хүрсэн нь банкны зээлийн багцын чанарыг улам бататгав. 

2024 онд банкны өөрийн хөрөнгийн өгөөж 26 хувьтай гарч, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг 32.13 төгрөгт хүрсэн нь санхүүгийн үр ашиг нэмэгдсэнийг илтгэж байна. 

Мөн тус банк олон улсын санхүүгийн байгууллагуудаас 49.07 сая ам.долларын урт хугацаатай хөрөнгө татан төвлөрүүлж, жижиг, дунд бизнесийн зээл болон ногоон зээлийн хөтөлбөрт зарцуулсан байна. 

Эдгээр амжилт нь тус банкны санхүүгийн тогтвортой байдлыг нэмж, үр ашигтай үйл ажиллагаа явуулж байгааг харуулж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.