Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Голомт Капитал компанид нэгдэхийг урьж байна

Голомт Капитал компанид нэгдэхийг урьж байна

Голомт Капитал компанид нэгдэхийг урьж байна

 

/Яг одоо зарлагдсан ажлын байрууд/


Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад таатай газар” батламжийг Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн салбараас анхлан авсан Голомт Капитал үнэт цаасны компани нь хагас жил тутамд ажилтнууддаа гүйцэтгэлийн урамшуулал олгохоос гадна сар бүр “Шилдэг ажилтан”, оны төгсгөлд “Онцлох ажилтан”-уудаа тодруулж урамшуулдаг.


Бусад:

• Цалин хөлсийг тогтмол нэмэх, олон жил ажилласны нэмэгдэл

• Хагас жил, жилийн эцэст гүйцэтгэлд суурилсан урамшуулал

• Ажитны орон сууцны болон хөнгөлөлттэй зээл

• Эрсдэлийн сан

• Эрүүл мэндийн цогц үзлэг

• Хувийн эрүүл мэндийн даатгал

• Тэтгэврийн хуримтлалын сан

• Ажилтан /гэр бүл/-д чиглэсэн хөнгөлөлт, хангамжийн бодлого

• Соёл урлаг, спортын арга хэмжээ

• Ур чадвар дээшлүүлэх сургалт

• Сар бүр спорт хөнгөлөлт

• Мэргэжлийн өндөр зэрэг цол авсан ажилчдын зардлыг компаниас бүрэн хариуцах зэргээр ажилчдаа дэмжин ажилладаг.

НЯГТЛАН БОДОГЧ

Тавигдах шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерийн хэрэглээний болон санхүүгийн программ дээр ажиллах
  • Бичиг баримт төлөвлөх, боловсруулах, архивлах
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

ДОТООД ХЯНАЛТ/ КОМПЛАЙНСЫН АЖИЛТАН

 Тавигдах шаардлага:

  • Хууль эрх зүй, санхүүгийн удирдлага, бизнесийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Дотоод хяналт, комплайнсын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР


Тавигдах шаардлага:

  • Маркетингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Судалгаа, шинжилгээ, анализ хийх чадвартай
  • Компьютерын хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажилладаг
  • Шинийг санаачлагч, чөлөөт сэтгэлгээтэй, хариуцлагатай, идэвх санаачилгатай, бүтээлч

Эрхэм та салбартаа тэргүүлэн ажиллаж буй Голомт Капитал ҮЦК-ийн хамт олонтой нэгдэхийг хүсвэл өөрийн CV-г cv@golomtcapital.com хаягт илгээнэ үү.

  • CV хүлээн авах хугацаа: 2025.01.24
  • CV хүлээн авах хаяг: HR@golomtcapital.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.