Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар дэмжлээ. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, СЭЗИС-ийг бизнесийн удирдлагын магистраар тус, тус төгсжээ.
Ажилласан байдал:
- 2007-2009 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын мэргэжилтэн
- 2009-2011 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын хянан шалгагч
- 2011-2013 онд СЗХ-ны ахлах хянан шалгагч
- 2013-2014 онд СЗХ-ны Хөрөнгийн зах зээлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга
- 2014-2015 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга
- 2015-2016 онд СЗХ-ны Хяналт шалгалтын газрын орлогч дарга
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй