Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Дональд Трамп криптовалютыг үндэсний тэргүүлэх чиглэл болгох зарлиг гаргаж магадгүй

Дональд Трамп криптовалютыг үндэсний тэргүүлэх чиглэл болгох зарлиг гаргаж магадгүй

Дональд Трамп криптовалютыг үндэсний тэргүүлэх чиглэл болгох зарлиг гаргаж магадгүй

АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трамп 2025 оны 1-р сарын 20-нд албан тушаалаа хүлээн авах даруйд криптовалютыг үндэсний тэргүүлэх чиглэл болгосон зарлиг гаргаж магадгүй талаар Bloomberg мэдээллээ.

Энэ зарлиг нь салбарын зохицуулалтыг дэмжих, "крипто зөвлөл" байгуулах боломжтойг илтгэж байна.

Трампын сонгуулийн кампанит ажлыг криптовалютын салбар ихээр дэмжсэн бөгөөд тэрээр хариуд нь АНУ-ыг "криптовалютын төв" болгоно гэж амласан юм.

Түүнчлэн, криптовалютын бодлогын боловруулах багт ажиллаж байгаа Трампын зөвлөх Дэвид Сакс, салбарын мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг хүлээн авч эхэлжээ.

Гол санаанууд:

  • 1 сарын 20-нд гарч магадгүй зарлигт крипто зохицуулалтыг дэмжих, крипто банкны эсрэг бодлогыг зогсоох, мөн төрийн захиргааны байгууллагуудад криптовалютын маргааныг түр зогсоох үүрэг өгөхөөр байна
  • АНУ-ын Засгийн газар криптовалютын нөөц бий болгох, биткойн ашиглан инфляцийг бууруулах, өрийг багасгах талаар хэлэлцэж байна.
  • АНУ-ын төр одоогоор 20.3 тэрбум ам.долларын криптовалют эзэмшдэг бөгөөд үүний 19.8 тэрбум нь биткойн аж.

Энэ зарлиг батлагдвал, криптовалютын салбар дахь АНУ-ын бодлого эрс өөрчлөгдөж, илүү дэмжлэгтэй болох нь ээ.

 

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.