Дональд Трамп - TikTok компанийн 50 хувийг АНУ эзэмшинэ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп TikTok платформын эсрэг хуулийн хоригийг хэрэгжүүлэх хугацааг сунгахаар даваа гарагт тушаал гаргах төлөвтэй байна. Энэ алхам нь үндэсний аюулгүй байдлыг хангах хэлэлцээр байгуулахад нэмэлт хугацаа олгох зорилготой юм.
Энэхүү тушаалаар хугацааг сунгахаас гадна TikTok-ийг үйл ажиллагааг зогсоохгүй, хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн үг юм. Трамп TikTok-ийг зогсоохгүй байхыг уриалж, өөрийн ирэх Даваа гарагийн тангараг өргөх ёслол зэрэг үйл явдлыг сурталчлахад энэ платформ чухал үүрэгтэйг онцолсон байна.
Трамп TikTok-ийг үйл ажиллагааг хэвээр үлдээх, хариуцлагатай эзэмшигчийн дор байлгах, улмаар амжилтыг нь хадгалахад АНУ 50%-ийн эзэмшлийн хувьтай оролцох хамтарсан компани байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Түүний хэлснээр, АНУ-ын зөвшөөрөлгүйгээр TikTok оршин тогтнох боломжгүй боловч зөвшөөрөлтэй бол энэ платформ хэдэн зуун тэрбум, бүр их хэмжээний үнэлгээтэй байж болно.
Худалдан авахад оролцож болох талуудын тухайд, Трампын дотны найз Илон Маскийг TikTok-ийн хэсгийг худалдан авах боломжтой хэмээн цуурхаж байна. Үүний зэрэгцээ, Morgan Stanley банкны шинжээч Amazon компанийг бас нэгэн боломжит худалдан авагч гэж үзжээ.
Мөн TikTok-ийг худалдан авах хүсэлтэй бүлгийг удирдаж буй бизнес эрхлэгч Жесси Тинсли бэлэн мөнгөөр санал гаргаснаа зарласан бөгөөд түүнтэй хамт Mr. Beast оролцож буйг саналынхаа талаар хөндсөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй