Тайлан ба Зах зээлийн хүлээлт
АНУ-ын компаниуд ашиг орлогоо танилцуулж хувьцааны зах зээлийг сонирхож буй хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт илүү идэвхитэй арилжаа хийх боломжтой. Учир нь хэд хэдэн томоохон компаниуд 4-р улирлын орлогын тайлангаа зарлана.
Энэ долоо хоногт анхаарлын төвд байх гол компаниудын орлогын тайлан:
- Netflix (NASDAQ:NFLX): Стриминг үйлчилгээний аварга компани бөгөөд зах зээлийн өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож, шинэ хэрэглэгчдийг хэрхэн татаж байгаагаа харуулах болно.
- Johnson & Johnson (NYSE:JNJ): Эрүүл мэндийн салбарын манлайлагч компанийн тайлан нь салбарын өсөлтийн чиг хандлага, эмнэлгийн төхөөрөмж, эм бэлдмэлийн зах зээлийн талаар чухал мэдээлэл өгнө.
- Procter & Gamble (NYSE:PG): Хэрэглээний барааны аварга компанийн тайлангаар инфляц болон хэрэглэгчдийн худалдан авалтын зуршлын өөрчлөлт хэрхэн тусгалаа олж байгааг харж болно.
- American Express (NYSE:AXP): Зээлийн картын зах зээлд тэргүүлэгч компани нь хэрэглэгчдийн зарцуулалт, зээлийн эрэлтэд хэрхэн нөлөөлж буйг харуулах юм.
Өнгөрсөн долоо хоногт орлогын тайланг томоохон банкууд эхлүүлсэн бөгөөд хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвхжил нэмэгдэж, АНУ-ын индексүүд оройн цэг рүүгээ тэмүүлж байна. Энэ нь эдийн засгийн өсөлт болон хөрөнгө оруулалтын зах зээлийн байдалд эерэг дохио өгч байгаа гэж үзэж болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй