Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг орлон гүйцэтгэгчээр Б.Дөлгөөн томилогдлоо
Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) өнгөрсөн долоо хоногт шинэ хуралдаж, компанийн гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт орууллаа.
Тодруулбал, ТУЗ-ийн гишүүн бөгөөд Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Цогтбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Дөлгөөнийг томилсон байна. Б.Дөлгөөн нь Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэх бөгөөд тус байгууллагын үйл ажиллагааг хариуцах юм.
Шинээр томилогдсон Б.Дөлгөөн нь олон нийтийн ажлын туршлагатай, улс төр, бодлогын хүрээнд идэвхтэй ажиллаж ирсэн нэгэн. Тэрээр 2023 оноос Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирлаар ажиллаж эхэлсэн бол 2024 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй