Дональд Трамп тангараг өргөсны дараа S&P500 индексийн фьючерс уналаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөх ёслолынхоо үеэр тавьсан илтгэлдээ Канад, Мексикийн хил хяналтын бодлоготой холбоотойгоор 2025.02.01-ээс 25%-ийн тариф тогтоох талаар дурдав. Үүний дараа хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдэн S&P500 индексийн фьючерс уналтын бүсэд шилжлээ.
Дональд Трамп Хятадын TikTok платформын үйл ажиллагааг хэвээр үлдээж, АНУ 50%-ийн эзэмшилтэй хамтарсан компани байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Хэрэв энэ хэлэлцээр батлагдахгүй бол өндөр татвар ногдуулах магадлалтай гэж мэдэгдсэн ч бүх компанид хэрэгжүүлэхгүй гэсэн нь зах зээлийг бага зэрэг тогтвортой байлгалаа.
Энэ мэдэгдэл нь зах зээлд тодорхой бус байдлыг үүсгэж, хөрөнгө оруулагчид Трампын хэрэгжүүлэх бодлогыг анхааралтай ажиглаж байна.
Citi-ийн эдийн засагч Роберт Сокин “Трампын бодлогын тодорхойгүй байдал нь 2025 оны зах зээлд голлох нөлөө үзүүлэх төлөвтэй байна” гэжээ.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
Данс нээх, арилжаанд оролцох:
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй