Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Дональд Трампын шинэ бодлого болон эхний алхмууд

Дональд Трампын шинэ бодлого болон эхний алхмууд

Дональд Трампын шинэ бодлого болон эхний алхмууд

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп тангаргаа өргөн, хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлмэгцээ улс төр, эдийн засгийн бодлогуудад шинэчлэл хийх олон шийдвэрийг шуурхай гаргаж эхэллээ.

Татварын бодлогын шинэчлэл

Дональд Трамп хоёрдугаар сарын 1-ээс Мексик болон Канадын импортын бараа, бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулж магадгүй гэж мэдэгдсэн. Энэхүү татварын нэмэгдэл нь хоёр улсын эдийн засгийн харилцаанд томоохон өөрчлөлт авчирч болзошгүй бөгөөд АНУ-ын гадаад худалдааны бодлогод шинэ чиглэл тогтоох төлөвтэй байна.

Мөн бүх төрлийн импортын бүтээгдэхүүнд татвар нэмэх боломжийг судалж буйгаа тэрээр онцолсон бөгөөд энэ хүрээнд гадаад орлогыг хуримтлуулах тусгай алба байгуулахаар төлөвлөжээ.

Эрчим хүчний бодлого

Ерөнхийлөгч Трамп газрын тос, байгалийн хийн хайгуулыг идэвхжүүлж, АНУ-ын стратегийн эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх бодлогоо зарлав. Тэрээр байгаль орчны ашиглалтыг үр ашиггүй болгодог салхин цахилгаан станцын шинэ талбайн түрээсийг зогсоохоо мэдэгдээд байна.

Мөн Жо Байдены засаг захиргаанаас тавьсан шингэрүүлсэн байгалийн хий экспортлох хоригийг цуцалж, Америкийн эрчим хүчийг дэлхийд тэргүүлэх байр сууринд хүргэх зорилготойгоо илэрхийлжээ.

Цагаачлалын бодлого

Трамп хилийн аюулгүй байдлыг хангах үүднээс 10 шинэ захирамжид гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь хууль бус цагаачлалыг хатуу хянахад чиглэж байна.

Тухайлбал, Америкт төрсөн хүүхдэд иргэншил олгох хуульд өөрчлөлт оруулах, АНУ-ын иргэн бус цагаачдад иргэншил олгохыг зогсоох тухай зарлиг батлагджээ. Мөн гэмт хэрэгт холбогдсон цагаачдад цаазаар авах ял оноох хуулийн заалтыг нэмэхээр төлөвлөж байна.

Олон улсын байгууллагууд дахь байр суурь

АНУ-ыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) гаргах тушаалд гарын үсэг зурснаар олон улсын эрүүл мэндийн бодлогод тус улсын нөлөө багасах магадлалтай.

Ажлын байран дахь өөрчлөлт

Трамп Засгийн газрын бүх хэлтэс, агентлагийн ажилтнуудыг зайнаас ажиллах горимыг цуцалж, биечлэн ажлын байрандаа ирж ажиллахыг үүрэг болгосон.

Дональд Трампын эхний өдрүүдэд гаргасан эдгээр шийдвэрүүд нь АНУ-ын эдийн засаг, олон улсын харилцаа, дотоод бодлогод эрс өөрчлөлт авчрах төлөвтэй байна. Түүний “Америкийг дахин аугаа болгох” амлалт хэрхэн биеллээ олох нь цаг хугацааны асуудал болж үлдэж байна.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Гадаад арилжааны брокер

8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

---------------------------

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.